Анх 1995 онд Диди Ананда Каликагийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан Лотус хүүхдийн төв маань үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна.Диди (эгч гэсэн утгатай үг) анх Ананда Марга (aз жаргалын зам) байгууллагт иог, бясалгалын багшаар сурч төгсөөд, 90-ээд оны эхэн үед Монголд энэ чиглэлээр багшлахаар иржээ. Гэсэн ч Улаанбаатарын хотын гудамжанд амьдрах хүүхдүүдийг хараад маш ихээр өрөвдөн, анх нэг өрөө байрнаас үйл ажиллагаагаа эхэлж байсан Лотус төв өдгөө 80 хүүхдийг хооллож тэжээх, халамжлах, сурган хүмүүжүүлэх орон гэр нь болжээ. Нэгэн үед Лотус төвийн халамжинд эцэг эхдээ хаягдсан зэрэг 150 орчим хүүхдүүд байсан. Харин Монголын эдийн засгийн байдал харьцангуй дээрдэж, эцэг эхчүүд нь бага насны, нярай хүүхдүүдээ хаяж явах нь багассан. 2015 оны байдлаар Лотус төвд 4-18 насны хүүхдүүдийг халамжилж байна.Лотус төвийнхөн хүчирхийлэлд автсан, нийгмийн эмзэг давхаргын, нэн ядуу айлын хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээг хангахын зэрэгцээ дунд сургуулийн насны хүүхдүүдэд чанартай боловсрол олгож, бие даах байдал, амьдрах ухаан суулгахад ихээхэн анхаардаг. Монголын нөхцөлд хүүхдийн өсч торних, нас бие гүйцэх төлөвшилд гэр бүлийн холбоо, хайр халамж ихээхэн нөлөөлдөг. Эдгээр холбоос нь ажил болон орон байр олох, их сургуулийн төлбөр төлөх зэрэг бүх төрлийн дэмжлэгт болдог. Өнчин хүүхдүүд 18 нас хүрснийхээ дараа засгийн газраас маш бага хэмжээний дэмжлэг авдаг.Тиймээс Лотус хүүхдийн төвийн хамт олон тус төвд нярай байхаасаа хойш амьдарсан хүүхдүүдийг амьдралд хөлөө олж, бат бэх зогсох хүртэл нь үргэлжлүүлэн дэмжсээр л байдаг. Бид хаягдсан болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг амьдрах орчин /гэр/, хайр халамж, дэмжлэг үзүүлэн аз жаргалтай, бодитой, эерэг ирээдүйг бий болгох боломжоор ханган ажилладаг.