TTRMongolia
2022 оны 8 сарын 18
Сайн дурын ажилтан ба сайн дурын ажилтны ёс зүй, боломжууд семинар нь “ЭЭЖИЙ ЕРТӨНЦ” НҮТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, нийгмийн төлөөх аливаа үйл ажиллагаанд сайн дураар оролцох хүсэлтэй залууст чиглэсэн сургалт юм. Уг сургалтанд ОУ-н сайн дурын ажилтнууд, энэ чиглэлээр ажилласан олон жилийн туршлагатай илтгэгчид оролцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг нь өсвөр насны хүүхдүүд, залууст сайн дурын ажилтны талаар бодит мэдлэг олж авах боломжийг олгодог юм.
Сүүлийн жилүүдэд Дэлхий даяар, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад сайн дурын хөтөлбөрүүд ихээр зохион байгуулагдаж, сайн дурын ажилтан залуус нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ туршлагуудыг хуримтлуулан ёс зүйтэй, хүнлэг, том зорилго тавьж чаддаг, зөв төлөвшсөн бие хүн болох алхмаа хийсээр байна. Мөн сайн дурын ажлын туршлага нь их сургуулийн тэтгэлэг болон мөрөөдлийнхөө ажлын байранд тэнцэх том шалгуурын нэг тул тухайн улсын засгийн газар эдгээр хөтөлбөрүүдийг тусгайлан дэмждэг билээ. Хамгийн чухал нь зөв хүмүүжил, амьдралын хэв маягт сургадаг. Манай оюутан, залуусын сайн дурын ажилтан болох сонирхол нь нэмэгдсээр байгаа ч энэ тухай мэдлэг дутмаг, боломж бололцоо нь хаагдмал байгаа тул бид сайн дурын ажилтан гэж хэн болох, сайн дурын ажилтан болсноор олж авах мэдлэг, боломжуудын талаар зөв ойлголт өгөх зорилготойгоор "Сайн дурын ажилтан, cайн дурын ажилтны ёс зүй ба боломжууд " сэдвээр сургалт, семинарыг уламжлал болгон зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд ОУ-ын сайн дурын ажилтнууд таньд туршлагаасаа Англи, Монгол хэл дээр хуваалцах болно.
Илтгэлийн сэдэв:
Cургалтын талаарх дэлгэрэнгүй мэлээлэл удахгүй зарлагдах болно.
Хайр дүүрэн Ертөнцийг хамтдаа бүтээе