“Ээжий Ертөнц” НҮТББ-ын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгын дор ГССҮТ болон ЭХЭМҮТ-ийн эмч, хэвтэн эмчлүүлэгч нараас авсан аман судалгааны үндсэн дээр нийт 300 ширхэг дотроо 30 төрлийн ( асаргаа, эмчилгээ, ахуй, амттан, амин дэм…) хэрэглээний бүтээгдэхүүнийг сайхан сэтгэлтэй хувь хүн, албан байгууллага, үйлдвэрлэгч болон нийлүүлэгчдийн дэмжлэгтэйгээр багц болгон ХАЙР ДҮҮРЭН ЦҮНХ болгоод хорт хавдартай, хэвтрийн, түлэнхийн гэмтэл, саажилттай 180 хүүхдүүд, амьжиргааны түвшин доогуур хорт хавдартай, хэвтрийн насанд хүрсэн 120 өвчтөнд эмнэлгийн тодорхойлолтын дагуу “Ээжий” төслөөс хандивлах юм.
Уг аяны нийт төсвийн 30%-ийг мөнгөн хандиваар, үлдсэн 70%-ийг хэрэглээний багц дахь бүтээгдэхүүнүүдээр хандив хэлбэрээр цуглуулах юм.
Та бид бүхний чин сэтгэл хайраар бүтэх энэ аян маань 2022 оны 4-р улирлаас 2023 оны 1-р улирал хүртэл үргэлжилэх ба та боломжит хандивын төрөл болон тоо хэмжээгээ бэдэнд санал болгон 2 хувааж хандивлах боломжтой.
ХАЙР ДҮҮРЭН ЦҮНХ-ний хэрэглэгдэхүүний жагсаалт:
Арьс арчилгаа:
1. Нуралтын эсрэг тос ( 270/300 )
2. Шүдний утас ( 300/300 )
3. Нүүр цэвэрлэгч ( 300/300 )
4. Вазелин ( 270/300 )
5. Гарын тос ( 300/300 )
Амин дэм:
6. Кальци ( 300/300 )
7. Д витамин /0-2 насныханд шингэн, 2 ба түүнээс дээш насныханд шахмал/ ( 300/300 )
8. Уураг ( 300/300 )
Бичиг хэрэг:
9. Номууд ( 270/300 )
10. Дэвтэр ( 270/300 )
11. Өнгийн харандаа ( 270/300 )
12. Стикер болон бусад ( 270/300 )
Хүнс:
13. Сүү /3 төрөл/ ( 0/300 )- Мон Фреш ХХК
14. Чацарагны 100%-ийн тос ( 270/300 )
15. Жигнэмэг ( 300/300 )
16. Жимсмы 100%-ийн өтгөрүүлсэн шүүс ( 300/300 )
Хувцас:
17. Оймс ( 270/300 )
18. Нимгэн малгай ( 270/300 )
19. Унтлагын хувцас /пажами/ ( 300/300 )
Ахуйн хэрэглээ:
20. Нойтон салфетка ( 270/300 )
21. Живх /өмсдөг, дэвсдэг/( 300/300 )
22. Хуурай салфетка( 270/300 )
23. Эмийн талсалгаат хайрцаг( 300/300 )
24. ОО сойз( 100/300 )- ATOMY PRO баг
25. Ариун цэврийн хэрэглэл ( 300/300 )
26. Шампунь ( 270/300 )
26. Алчуур( 230/300 )
27. Дуслын чихмэл тоглоом ( 300/300 )
Бусад МӨНГӨН ХЭВБЭРЭЭР АВАХ ХАНДИВ
28. ЖИЖИГ яаралтай түргэн тусламжын цүнх нэгж үнэ 24 000 ₮ (150 / 300)- Тэнүүн Өлзий ХХК
29. ТОМ цүнх: урд захиалан хийлгэж байгаа нэгж үнэ 28 000 ₮. ( 250 / 300 )- Ж. Батчимэг
30. Бусад жижиг зардал
Мөнгөн хандив хүлээн авах данс: Дээрх хандив өгөх товчинд дарж хандив өгснөөр таны хандав автоматаар хандивлагч хэсэгт харагдах болно.
Хаан банк 5111 544 417 /Ээжий Ертөнц/
Бид дээрх жагсаалт дахь хэрэглэгдэхүүнүүдийг хандиваар авна.
Хэрэв та хандив өгөх хүсэлтэй мөн тодруулах зүйл байгаа бол
976 77141001, 88113977 утсаар холбоо барина уу!
Хайр дүүрэн ертөнцийг хамтдаа бүтээе
Таны өгсөн хандив цаг алдалгүй таны сонгосон төсөл бүрийн ХАНДИВЛАГЧ хэсэгт, таны өөрийн профайлын хандивын түүх хэсэгт тус тус шивэгдэж ордог.
Хандив өгсөн л бол тус цэс рүү орж өөрийн хандиваа орсон эсэхийг харж баталгаажуулж байгаарай.
Хэрэв таны хандив ороогүй, шивэгдээгүй байвал фэйж хуудас руу зурвас үлдээгээрэй. Таны хандив орсон эсэхийг шалгаад яаралтай хариу өгөх болно.