Mother earth ngo
2023 оны 4 сарын 23
Уг арга хэмжээний хүрээнд дараах хамтран ажиллах чиглэлүүд хэлэлцэв
Үүнд:
1. "Хайр дүүрэн цүнх" аяны хэвтрийн асаргаанд зориулан багцалсан цүнхийг тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулан хүлээлгэн өгөх. Уг цүнх өвчтөн бүрт тараагдахгүй бөгөөд зайлшгүй шаардлагатай өвчтөнд өгөх зорилгоор эмнэлгийн нөөцөд үлдэх бөгөөд "Eejii.org" сан нөөц дахин бүрдүүлэх замаар дэмжин ажиллана.
2. "Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв"өөс эмчилгээ, үйлчилгээ авч буй иргэдэд үйлчилгээг хялбар, ойлгожтой, хүртээмжтэй болгох зорилготой хамтарсан сайн дурын ажил зохион байгуулах.
3. "Eejii.org" сангаас Монголд анх удаа зохион байгуулах гэж буй Жанк арт ( Junk art festival) хүмүүнлэг, сайн дурынхны наадамд хамтарч ажиллах.
4. Эмч эмнэлгийн ажилчид, сайн дурынхан, иргэд олон нийтэд зориулсан олон талт сургалт хөтөлбөр хамтран зохион байгуулах.
Бидний хамтын ажиллагаа өргөн хүрээтэй, нийгэмд гэрэл гэгээ, зөв дадал, хандлага авчирна гэж найдаж байна.
ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ хамтдаа бүтээе