2021 оны 10 сарын 10
“Ээжий ертөнц” ТББ сайн дурын ажилтнуудтайгаа хамтраад "Дулаан өвөлжөөрэй" аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд асрамжийн газрын хүүхдүүдэд хувцас хэрэглэлээр туслана. Мөн арванхоёрдугаар сард эх нялхсын хавдрын тасгийн хүүхдүүдийг баярлуулах юм байна. “Ээжийн ертөнц” ТББ сайн дурын ажилтнуудад зориулсан нэгдсэн платформ хийж, цаашид хөнгөвчлөх 50 ортой олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барихаар зорин ажиллаж байгаа гэдгээ бидэнтэй хуваалцлаа.
Энэ талаар "Манай дулаан өвөлжөөрэй аян 2016 оноос манай төрийн бус байгууллагын үндсэн зорилго буюу хавдартай иргэдийн асаргааг хөнгөвчлөхийг хөгжүүлэх зорилгын хүрээнд хорт хавдартай айлуудаар 9 сард хандиваа хүлээж аваад 10 сард хорт хавдартай өвчиндөө шаналж байгаа айлуудад очиж хүнс, ахуйн хэрэглэл мөнгөн хандив өгдөг уламжлалтай. Энэ жилийн онцлог нь “Бадамлянхуа” асрамжийн төвийн хүүхдүүдэд болон арванхоёрдугаар сард шинэ жилээр эх нялхсын хавдрын төвд байгаа хорт хавдартай тэмцэж байгаа хөөрхөн хүүхдүүддээ туслах зорилготойгоор эхлүүлсэн байгаа" гэж “Ээжийн ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Должинсүрэн хэллээ.
Мөн тэрбээр яагаад энэхүү төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болсон талаар "2016 онд хорт хавдраар ээжийгээ алдсан. Гэхдээ шалтгаан нь онош тодроогүй буруу эмчилгээнээс болсон. Монголд улсад зөв оношилгооны механизм байгаад хавдар гэдгийг нь эрт оношилчихсон бол ээжийгээ алдахгүй хэдэн жил ч гэсэн ээж минь амьд байлгах боломжтой байсан даа гэдэг гэмшил төрдөг юм билээ. Хорт хавдар гэдгийг маш богинохон хугацаанд мэдчихээд ээжид минь ганцхан хөнгөвчлөх асаргаа, эмчилгээ байсан. Тэгээд онош нь Монголд ч биш Шведэд тогтоогтоод мөлхөх шахам Монголдоо ирээд эмнэлэгт хэвтэх гэтэл ор байгаагүй. Ээжийгээ хорт хавдрын улмаас харамсалтайгаар алдаад би нэг юм хийх хэрэгтэй юм байна гэдэг бодол төрсөн. Тэгээд тэр жилдээ 2016 оны сүүлээр бодоод 2017 онд санаа гаргаад 2018 оноос төрийн бус байгууллагынхаа ажлуудыг хийж эхэлсэн" гэв.
“Ээжий” төсөл маань 2023 онд хөнгөвчлөх 50 ортой олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барих зорилготой юм байна. Үүний тулд төслийн ерөнхий санхүүжилтийг сайн дурын ажилтнуудтайгаа хамтран нөөц бололцоогоо дайчлаад олон улсын хөрөнгө оруулалттайгаар эмнэлгээ барихыг зорьж байна гэсэн юм. Мөн сайн дурын ажилтнуудын платформоороо дамжуулаад англи хэлний төвшин өндөр залуусаар хэл сурахыг хүсэж буй залуусд онлайнаар хичээл заалгах зэрэг боломжийг бүрдүүлжээ. Фэйсбүүкийн нүүр зураг шиг манай сайн дурын ажилтанд бүртгүүлсэн бол тухайн хүний мэдээлэл, хандив өгсөн түүх, аянд оролцсон болон ямар аянд манлайлсан, сертификат нь харагдахаар зохион байгуулалттай хийжээ.
Өмнө нь "Дулаан өвөлжөөрэй аяны хүрээнд ахмадууд тусалж гэрээр нь явж байсан бол энэ жил эмнэлэгт онош нь тодорхой болчихсон хавдартай хүүхдүүд туслах юм. Түүнчлэн сайн үйлсийн аянаас цугларсан хувцас хэрэглэлээс илүү гарвал хороодтой хамтарч хэрэгцээтэй хүмүүст хандивлана гэлээ.